Өнөөдөр /2022.05.28/ “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт эхэллээ. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.
Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн үйл ажиллагаа маань энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид, иргэд, сурагчид энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцож өндөр амжилт үзүүлж байсан билээ.
Тухайлбал:
- 2014, 2015, 2016 онуудад тэргүүн байр
- 2017 онд 3 дугаар байр
- 2018, 2019 онуудад 2 дугаар байрыг тус тус эзэлж байсан юм.
Энэ жил Чингэлтэй дүүргээс 75 байгууллагын 2200 гаруй тамирчид оролцож байна. Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-т гүйх юм. 21 км, 42 км-ийн хагас, бүтэн марафонд оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА