Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГХУСАЗСЗ-ИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО.

2022-06-02

         Өнөөдөр /2022.06.02/ Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас хамтарсан багийн мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдыг мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой цахим уулзалт зохион байгууллаа.

          Тус цахим уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичиг М.Бямбазаяа, ИТХ-ын нягтлан бодогч Н.Нямсүрэн дүүрэг дэх Цагдаагийн газрын Гэр бүл, хүүхэд, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ж.Баярбат, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Б.Ариунтөгс нар оролцлоо.

          Мөн  ГХУСАЗСЗ-ийн Аймаг, дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Нарийн бичгийн дарга, чиг үүрэг хариуцсан албан хаагч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн албан хаагч, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны санхүү хариуцсан албан хаагч нар цахимаар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%