Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТ, СТАНДАРТ, ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА.

2022-06-03

          Өнөөдөр /2022.06.03/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төрийн байгууллагын үйл ажиллагаа, менежментийн тогтолцоог сайжруулах зорилгоор “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд Олон Улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

           Тус хэлэлцүүлэгт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчид оролцож дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ. Үүнд:

  1. Олон Улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2016 стандартын ойлголт
  2. MNS ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүй
  3. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга

          ISO 9001 нь байгууллагын чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт бөгөөд дэлхийн 178 орны 1064000 байгууллагад хэрэгжсэн, дэлхийн хамгийн түгээмэл стандарт юм.

          “Төрийн болон албаны нууцын тухай хууль”-ийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Харин “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”-ийг 2021 оны 12 сарын 17 өдөр баталж, 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд энэ харилцааг урьд нь буюу 1995 оноос хойш мөн өдөр хүчингүй болгож “Хувь хүний нууцын тухай” хуулиар зохицуулж байсан юм. Хүчингүй болсон хуульд хэрэглэгдэж байсан хүний хувийн мэдээллийн төрлийг шинэ хуульд хүрээг нь өргөтгөн баталсан байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%