Яг одоо /2022.06.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо танхим, цахим хосолсон хэлбэрээр харьяалагдах асуудлын хүрээнд хуралдаж байна.
Тус хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж холбогдох асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдаанд:
Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Ядамжав,
Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Алтаншагай /Цахим/, Б.Найдалаа /Цахим/, Т.Найдан, Н.Доржпүрэв,
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Ү.Анхбаяр, Замын цагдаагийн хэлтсийн дарга Г.Золжаргал, Дүүргийн прокурорын хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах прокурор А.Оюунгэрэл нар оролцож байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА