Яг одоо /2022.06.07/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо цахим болон танхим хосолсон хэлбэрээр харьяалах асуудлын хүрээнд хуралдаж байна.
Тус хуралдааны хүрээнд дүүргийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөлт, явц, хэрэгжилт болон төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцаж холбогдох асуудлуудыг хэлэлцэх юм.
Хуралдаанд:
Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Уламбаяр
Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, С.Мөнгөнсар, Ч.Ариунчимэг, Ч.Мягмарсүрэн, В.Хүрэлбаатар
Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан, Б.Болортунгалаг, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн А.Сэрээтэр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцож байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА