Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАНСУУРАЛГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ “АНЗААР” АЯНЫ ХААЛТ БОЛЛОО.

2022-06-08

         Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Нэг удаа гэж үгүй” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Анзаар” аяныг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд зохион байгууллаа.

          Өнөөдөр /2022.06.08/ “Анзаар” аяны хаалтын үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Давааням, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн дэд Б.Батхуяг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Бямбаа, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, Хороодын Засаг дарга нар, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий сайн дурын иргэдийн зөвлөл, Гудамж, байрны Нийтийн эргүүлийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

          Тус аяны хаалтын арга хэмжээний үеэр дүүргийн удирдлагууд аяны хугацаанд идэвх санаачилгатай оролцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн хамт олон, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэс болон дүүргийн 14 дүгээр хорооны хамт олонд “Талархал” гардууллаа.

            Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад М.Зоригтбаатарыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одон, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг, дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Б.Ариунтөгс нарыг дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

          “Анзаар” аяны хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт зориулсан “Нэг удаа гэж үгүй” зөвлөмж бүхий тараах материалыг 15.000 ширхгийг тарааж, төрийн болон хувийн хэвшил, Боловсрол, эрүүл мэндийн салбарын нийт 4328 иргэнийг сургалт, нөлөөллийн ажилд хамрууллаа. Нийт хамрагдсан иргэд, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан албан хаагч, багш, эцэг, эхчүүдээс 4000 гаруй санал асуулга авч асуулгад оролцогчдын 98 хувь нь сургалтыг бодит ойлголтыг авсан үр дүнтэй, 80 гаруй хувь нь илүү олон хүмүүст энэ мэдээллийг хүргэх хэрэгцээ шаардлагатай байна гэсэн хариултыг өгчээ.

           Мөн тус аяны хүрээнд цахим орчноор 21 төрлийн постер, 13 төрлийн видео шторк, арга хэмжээний мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд түгээн ажиллаж, нийт 286,754 хандалт авсан байна.

            Гэмт хэргийн гаралт, тоо баримтын ардаас хөөцөлдөх бус түүнээс урьдчилан сэргийлж иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх нь нэн чухал юм.

              Өнөөдрийн эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгчид бидний анхаарлаа хандуулж, анзаарсан ирээдүй маргаашийн эрүүл нийгмийг бүтээнэ.

Бидний завгүй амьдралын хэв маяг

Олон зүйлийг анзаарахгүй өнгөрүүлэхэд хүргэдэг

Ойр дотны хүмүүсээ  #АНЗААР

Орчин тойрноо  #АНЗААР

Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе!

                              ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%