Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2022-06-22

         Өнөөдөр /2022.06.22/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны 6 дугаар хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдлаа.

Тус хуралдаанаар:

  1. “Хүүхдэд ээлтэй сургууль” аяныг дүгнэсэн Ажлын хэсгийн танилцуулга
  2. Чингэлтэй дүүргийн 2022 оны 05 дугаар сарын эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга
  3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлуудыг хэлэлцэн холбогдох хэлтэс, албадуудад үүрэг чиглэл өглөө.

           Хуралдаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Н.Батсүмбэрэл болон,

ГХУСАЗСЗ-ийн зөвлөлийн гишүүн: ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч, Т.Идэрцагаан, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д. Оюунбилэг, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ, дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Л.Ариунбат, дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ү.Анхбаяр, дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Г.Золжаргал, дүүрэг дэх Цагдаагийн газрын Гэр бүл, хүүхэд, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ж.Баярбат, дүүргийн Боловсролын хэлтсийн Хүүхдийн хөгжил, хамгаалал, сурах бичиг, сургалтын орчин хариуцсан мэргэжилтэн Ш.Алтанхундага нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%