Өнөөдөр /2022.06.27/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдаж байна.
Тус хуралдаанаар дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагаа, Газар зохион байгуулалтын хэлтсийн үйл ажиллагаа, дүүрэг дэх Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Хуралдаанд:
Ёс зүй, өргөдлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат
Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд: дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Р.Ганболд, Ж.Булганцэцэг, Н.Оюунгэрэл, Ч.Ариунчимэг нар оролцож байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА