Өнөөдөр /2022.06.27/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо цахим болон танхим хосолсон хэлбэрээр харьяалах асуудлын хүрээнд хуралдаж байна.
Тус хуралдаанаар:
- “Эрүүл Чингэлтэйчүүд-2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүн
- “Гэр бүл-2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүн
- “Соёлтой иргэн-2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүн
- “Чадварлаг багш-2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүнтэй тус тус танилцаж холбогдох асуудлуудыг хэлэлцэх юм.
Хуралдаанд:
Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Уламбаяр
Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, В.Хүрэлбаатар, Ж.Чимэдцогзол, Ч.Ариунчимэг, Ч.Мягмарсүрэн нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА