Өнөөдөр /2022.06.28/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдаж байна.
Тус хуралдаанаар дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг өргөтгөсөн хэлбэрээр хэлэлцэж байна.
Хуралдаанд:
Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Содхүү
Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүд болон Төлөөлөгч: Дүүргийн ИТХ-ын Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч И.Даваадорж, Төлөөлөгч Б.Насанбат, Л.Лувсанцэрэн, С.Энхтайван, Т.Идэрцагаан, Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, Ж.Булганцэцэг, В.Хүрэлбаатар, Т.Найдан, Н.Бямбагэрэл, Д.Уянга, Ч.Мягмарсүрэн, Н.Оюунгэрэл, Л.Баярсайхан, Ч.Ариунчимэг, Б.Болортунгалаг нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА