Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 5 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-07-01

Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 5 дугаар хуралдаан өнөөдөр болж 2 асуудлыг хэлэлцлээ.
1. Төрийн албаны тухай хуулийн 22, 23, 26, 27 дугаар зүйлд тавигдсан шаардлага нөхцөл болзлыг хангаж, төрийн албаны тусгай шалгалтад тэнцэн улмаар тухайн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллахдаа төрийн албаны эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг мэргэжил, ур чадварын зохих түвшинд амжилттай гүйцэтгэж байгаа 17 байгууллагын 41 албан хаагчаар “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргүүлэхээр шийдвэрлэв. Тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор бий болгосон “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төв Зуунмод хотод зохион байгуулна.
2. Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулахаар ирүүлсэн 6 албан хаагчийн саналыг хэлэлцлээ. Төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, хариуцсан салбар болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц тодорхой амжилт гаргасан 2 албан хаагчийг тэргүүний ажилтнаар шагнуулахаар дэмжиж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд уламжлахаар боллоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%