Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболдоор ахлуулсан ИТХ-ын төлөөлөгчид 2022 оны 09 дүгээр сарын 16-аас 22-ны хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гванжү хотын Донг дүүрэгт айлчиллаа.
Айлчлалын хүрээнд Гванжү хотын Донг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Технологийн хүрээлэн болон Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Бүгд Найрамдах Солонгос Улсын ардчиллын бэлэг тэмдэг болсон Жон-Ил 245 барилгаар зочилж 1980 оны 05 дугаар сарын 18 -ны түүхэн өдрийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ.
Айлчлалын үр дүнд 2 тал эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол зэрэг олон талаар хамтран ажиллахаа илэрхийлж төрийн албан хаагчид болон эмч, багш нарыг туршлага солилцуулах, ЕБС-ийн сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Азийн соёлын төвийг түшиглэн соёл, аялал жуулчлалын хөгжилд анхаарч ажиллахаар “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулахаар тохиролцлоо.