Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧДЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

2022-10-26

Монгол Улсын Сонгуулийн хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөрийг 2022-2024 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор, IV, V сургуулийн ахлах ангийн сурагчид, политехникийн коллежийн оюутнуудад "Хариуцлагатай сонгогч" байх мэдлэг боловсролыг олгох сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтад хамрагдсанаар сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллах чадварт суралцлаа.
Сургалтын сургагч багшаар аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга А.Батцэцэг, төсвийн ерөнхий нягтлан бодогч Б.Одончимэг ажиллаж, сургалтыг зохион байгууллаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%