Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2022.10.05/

2022-10-05

Өнөөдөр /2022.10.05/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонслоо.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв  нийт 381 ажилтан, албан хаагчтай бөгөөд ӨЭМТ-үүдэд 252 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 2022 оны 9 сарын байдлаар нэгдсэн эмнэлэгт 7586 иргэн, Амбулаторийн үйлчилгээг 138,109 иргэн, Өрхийн ЭМТ-ийн үзлэгт нийт 166,314 иргэнийг хамруулсан байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЬ:

  1. “Нэгдсэн эмнэлэг” Хэвтүүлэн эмчлэх 227 ор - 7 тасагтай,
  2. “Гэмтэл мэс заслын тасаг” 25 ортой,
  3. “Төв салбар” /Поликлиник/ нарийн мэргэжлийн 22 кабинет, ЭМТ-ийн захиргаа болон дэмжих үйлчилгээний 8 алба,
  4. “Хайлааст” Хүүхдийн салбар амбулатори гэсэн 5 тусдаа байр
  5. “Цэцээ гүн” төвд /түрээс/ Нийгмийн эрүүл мэнд, Санхүү нийтлэг үйлчилгээ, Халдварын хяналт сэргийлэлтийн алба тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч И.Даваадорж, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Содхүү, Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, Ж.Булганцэцэг, Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат, С.Мөнгөнсар, Ж.Чимэдцогзол, Т.Найдан, Ч.Мягмарсүрэн, Л.Баярсайхан, Д.Уянга, Н.Бямбагэрэл, С.Энхтайван, Ж.Бямбажав, Н.Доржпүрэв, Д.Ядамжав, Б.Болортунгалаг, Б.Насанбат, Ч.Ариунчимэг, Н.Оюунгэрэл, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа нар оролцож, Эрүүл мэндийн төвөөс Эрүүл мэндийн төвийн дарга Э.Наранхүү, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, НЭМТҮХОрлогч дарга Н.Нямсүрэн, Төлөвлөлт, даатгал, статистикийн албаны дарга Б.Уламбаяр мэдээлэл өглөө.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%