Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл, арга хэмжээг 3 сарын хугацаатай зохион байгуулж байна.
Уг төсөл арга хэмжээний хүрээнд хогийг ангилан хаях дадлыг хэвшүүлэх, хэрхэн ангилж хаях талаарх мэдээ, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй Алтжин бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Эрдэнэбулган зах үйлчилгээний газар, худалдааны төвүүдийн удирдлага, зохион байгуулагч, үйлчлэгч нарт зохион байгууллаа.
Энэхүү сургалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, Төлөөлөгч, хорооны гишүүн, Хүүхдийн номын өргөөний захирал Б.Болортунгалаг, Төлөөлөгч, хорооны гишүүн, 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга болон “Хог биш баялаг” ТББ-ын тэргүүн Э.Пүрэвсүрэн нар оролцлоо.
Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа...