Өнөөдөр /2022.10.20/ Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хорооны иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, архины хор хөнөөл, уршиг сэдэвт сургалтыг явууллаа.
Сургалтыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хороодын хамтарсан багууд санаачлан Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, “Төгсун” сэтгэц наркологийн эмнэлэг, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1,2-р хэлтэс, дүүргийн АА нийгэмлэг, “Зөв дадал” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА