Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРОО “НОГООН БҮС” БОЛЛОО.

2022-10-20

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон бүс” төслийн хүрээнд 19,7 га газрын 61 цэгт 145 камер шинээр байршуулах, камер суурилуулах ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа.

Ийнхүү өнөөдөр /2022.10.20/ дүүргийн нэгдүгээр хороо Нийслэл хотод АНХНЫ олон улсын жишигт нийцсэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан “Ногоон бүс” бүхий хороо боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч, 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Дэлгэрбат, ИТХ-ын Төлөөлөгч, Нийтлэг үйлчилгээний газрын дарга С.Энхтайван, Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал, цагдаагийн алба хаагчид болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Тус хороонд дүүргийн хэмжээний хулгайлах, халаасны гэмт хэргийн 31,7 хувь нь үйлдэгддэг, өдөрт нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуйн нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлд тулгуурлан теле камерын хяналтад бүрэн оруулах шаардлага тулгарсан юм.

Иймд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, дүүргийн ЗДТГ, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн 26 нэгж, байгууллага хамтран нийт 125 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, ажил хэрэг болгожээ.

Теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц, нэг дор 800 ширхэг камерын дэлгэцийг харах хүчин чадалтай, стандартад нийцсэн зориулалтын хана, шал, хөргүүр зэргийг цогцоор нь шийдсэнээрээ онцлог юм.

“Ногоон бүс”-д МУ-ын теле хяналтын тоног төхөөрөмжийн стандартыг хангасан 4 мегапиксел бүхий 145 ширхэг камерыг 61 цэгт суурилуулж, теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбон цагдаагийн байгууллагаас 24 цагийн байнгын хяналт тавин ажиллаж байна. Мөн энэхүү төсөл нь БНСУ-ын Сөүл хот, ОХУ-ын Москва хот, Англи Улсын Лондон хотуудад амжилттай хэрэгжиж байсан юм.

2012 оноос хойш дүүргийн хэмжээнд нийт 1200 орчим камерыг суурилуулсан боловч ердөө 10 хүрэхгүй хувь нь л ажиллаж байсныг засварлан хэвийн ажиллагаанд оруулан цаашид ч нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Шинээр суурилуулсан камерууд нь -40 градусаас +40 градуст хэвийн ажиллах горимтой бөгөөд цахилгааны ямар ч хүчдэлийг даах хүчин чадалтай юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%