Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ҮНДСЭН ХУУЛИЙН ДУГУЙЛАН” ТӨСӨЛ 2024 ОНЫ 11 САР ХҮРТЭЛ ХЭРЭГЖИНЭ

2022-11-15

Монгол улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг угтаж үндсэн хуулийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас 21 аймагт “Үндсэн хуулийн дугуйлан төсөл” хэрэгжүүлэх ажлыг эхлээд байна. Төв аймагт уг төсөл нээлтээ хийж, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд болон хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт төслийн танилцуулгыг хийлээ. 2024 оны 11 сарын 26-ны өдөр хүртэл хэрэгжих уг төслийн хүрээнд үндсэн хуулийг сурталчлах, иргэн бүр Үндсэн хуулиа судлан, хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгох, Үндэсний эв нэгдэл, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр санаачлан хэрэгжүүлж буй ажлын хүрээнд
📌2023.06.01 хүртэл сургагч багш бэлтгэнэ.
📌2024.11.25 хүртэл иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг олгоно.
📌2024.11.26-ны өдөр төслийг дүгнэж Үндсэн хуулийн 100 жилийн ойн хурал зохион байгуулна- гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээ уг төсөл нь ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглээг дадал болгох тодорхой хувь нэмрийг үзүүлнэ гэдэгт итгэж, төслийг орон нутгийн удирдлагууд болон төрийн байгууллагууд идэвхтэй дэмжиж оролцохоо илэрхийллээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%