Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-12-02

Тус Хуралдаанаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэх тухай”, “Нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөгч сонгох тухай”,  “Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг дүгнэх тухай”, “Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсөв батлах тухай”, “Аймгийг 2022 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг тодотгон батлах тухай”, “Төлөөлөгчийн ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Ёс зүйн хорооны даргыг сонгох тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд санал өгөх тухай”, “Газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай”, “Шашны байгууллагын зөвшөөрөл сунгах тухай”, Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай, Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболдын саналыг хэлэлцэх тухай зэрэг 17 асуудлыг хэлэлцэж, асуудал тус бүрт холбогдох хороодын санал, дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны төсвийн  төсөлд өгсөн саналтай танилцах юм.

Дэгийн дагуу Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Ц.Ганчимэг, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч МН.Ганбаатар, Б.Хадбаатар, Д.Хүрэлчимэг нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%