Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд 2 дахь жилдээ "Бидний оролцоо-Мини хурал"-ыг 11 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа

2022-11-07

Хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, санал санаачилгыг үнэлэх, дэмжих, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийн оролцоотойгоор тодорхойлуулах, шийдвэрлэх замаар нутгийн өөрөө удирдах байгууллагын ач холбогдол, үйл ажиллагааг сурталчилан таниулах үүднээс Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд 2 дахь жилдээ "Бидний оролцоо-Мини хурал"-ыг 11 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулсан.
Хүүхдүүдийн дунд тулгамдаж буй асуудлуудыг нийт сурагчдын оролцоотойгоор тодорхойлуулж, судалж гаргуулан энэхүү хурлаараа хэлэлцүүлсэн. Үүнд:
1. Захын хорооллын гэрэлтүүлгийн талаар
2. Шүдний эмчтэй болох талаар
3. Хог хаягдлын талаар
4. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болох
5. Электрон тамхины талаар
6. Сумын номын сангийн уншлагын заалны талаар
7. Архины хамааралтай өрх, иргэний талаар асуудлуудыг дэвшүүлэн хэлэлцүүлж, холбогдох албан тушаалтнууд хүүхдүүдийн асуултад хариулж, цаашид эдгээр асуудалд анхаарч, ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ажиллах талаар саналыг хүлээн авлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%