Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

2022-11-23

11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээнд сум орон нутгийг удирдаж байсан үе үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар оролцлоо.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн баярын хурал арга хэмжээн дээр сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байсан үе үеийн төлөөлөгчидөө шагнаж урамшуулсан.
Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр сумын Засаг даргаар он удаан жил ажилласан Магваны Болд, "Зөвлөх мэргэжилтэн" тэмдгээр 1996 оноос одоо хүртэл ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа Цэнд-Очирын Насанжаргал, "Соёмбо" медалиар ИТХ-ын төлөөлөгч Зоригтбаатарын Энхжаргал, ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын даргаар ажиллаж байсан Цэдэнжавын Чинбат, Хэнтий аймгийн ИТХ-ын нэрэмжит шагнал "Сүлд" тэмдгээр ИТХ-ын төлөөлөгч Валиагийн Чулуун, Цэвээнсүрэнгийн Ганбаатар, НӨУБ-ын 30 жилийн ойн медалиар ИТХ-ын ахмад төлөөлөгчид болон 2-оос дээш сонгогдсон төлөөлөгчид шагнагдсаныг сумын ИТХ-ын дарга Г.Байгаль, Засаг дарга Г.Гансүх нар гардуулан өгч баяр хүргэлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%