Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 50 минутад эхлэн төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр хуралдлаа

2022-12-19

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 50 минутад эхлэн төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 11 асуудлыг амжилттай хэлэлцэн шийдвэрлэсэн.
1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
2. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Батширээт суманд хэрэгжүүлэх “Найман сая мод” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай
3. Ажлын хэсэг байгуулах тухай
4. 2023 оны төсвийн төсөл батлах тухай
5. Байгаль хамгаалах нөхөн сэргээх сангийн зардлын хуваарилалт батлах тухай
6. 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
7. ААН, нөхөрлөлүүдийн 2022 оны үйл ажиллагааны тайлан сонсох тухай
8. 2022 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл, 2023 оны модны хуваарь батлах тухай
9. Аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
10. “Батширээт тохижилт” ОНӨУҮГ-ыг татан буулгах тухай
11. Байгалын нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл баталгаажуулах тухай
Сумын Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг төлөөлөгчдийн олонхын саналаар "Хангалттай", Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Батширээт суманд хэрэгжүүлэх “Найман сая мод” хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөөлөгчдийн олонхын саналаар "Хангалттай сайн" хэрэгжсэн гэж дүгнэсэн.
Сумын 2023 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 2182483.7 мянган төгрөг, төсвийн орлогыг 389052.6 мянган төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн зардлыг 378900,0 мянган төгрөгөөр тус тус баталсан.
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх санд нийт 521077300 төгрөг батлагдаж, зардлыг журамд заагдсан зориулалтын дагуу зэрлэг амьтан, ан хамгаалах, нөхөн сэргээхэд 19481100 төгрөг, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд 51856700 төгрөг, Ойн дагалт баялгаас орсон орлогоос ойг нөхөн сэргээх, хамгаалахад 449739,5 төгрөг тус тус тавьж, зардлын хуваарилалтыг баталсан.
2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 90%-тай, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний Гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх газарт 4 газар, Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгох газарт 3 газар,
Дуудлага худалдааны журмаар олгох доорх газарт
- Хүнд үйлдвэр байгуулах газар 2
- Мод үржүүлгийн газар 1
- Хүнс хөнгөн үйлдвэрлэл байгуулах газар 1
Шинээр байгуулах өвөлжөө, хаваржааны газарт 31 айлын газрыг тус тус төлөвлөсөн.
Ойн мэргэжлийн байгууллагаас Хушин-Эрдэнэ ХХК, Нөхөрлөлүүдээс Манаат , Рашаан хад нөхөрлөл 2022 оны үйл ажиллагааны тайланг тавьж, Хушин-Эрдэнэ ХХК-ийн үйл ажиллагааг "Хангалттай", Манаат нөхөрлөлийн үйл ажиллагааг "Хангалттай сайн", Рашаан хад нөхөрлөлийн үйл ажиллагааг "Хангалттай" гэж дүгнэсэн.
2022 онд нийт 16350 м3 мод бэлтгэхээс 6619,4 м3 мод бэлтгэгдэж 40%-ийн гүйцэтгэлтэй, нийт 56593566 төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, 2023 оны мод бэлтгэлийн хуваарийг баталсан.
Аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Ойн нөхөрлөл, Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, БАХ, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн дэмжлэгээр батлагдсан хоршоо, нөхөрлөл, бүлгийг хөгжүүлэх хөтөлбөр, дагаж мөрдөх журам боловсруулах ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулж, “Батширээт тохижилт” ОНӨУҮГ-ыг үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс зогсоож, татан буулгахаар зөвшөөрсөн

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%