Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-12-28

          2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа ололт амжилтыг дүгнэн, үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.

          Үйл ажиллагааны тайлангийн хуралд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Т.Идэрцагаан, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын төлөөлөл, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав нар оролцлоо.

          Тус хурлын үеэр 2022 онд эрхэлсэн ажилдаа амжилт гарган, бусдыгаа хошуучлан ажилласан 31 алба хаагчийг Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Хүндэт тэмдэг”-ээр 3 алба хаагч, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-оор 6 алба хаагч, “Хүндэт өргөмжлөл”-өөр 3 алба хаагч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 3 алба хаагч, “Хөдөлмөрийн алдар”-аар 3 алба хаагч, “Хүндэт өргөмжлөл”-өөр 2 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 2 алба хаагч, Чингэлтэй дүүргийн “30 жилийн ойн тэмдэг”-ээр 17 алба хаагч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны А/353 дугаар захирамжаар орон сууцны дэмжлэг болгон олгосон 10 сая төгрөгийн “Батламж”-аар 3 алба хаагч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Зуслангийн цагдаагийн тасагт фитнес дасгалын төхөөрөмж авах 13 сая төгрөгийн “Эрхийн бичиг”, Чингэлтэй дүүргийн Прокурорын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар 2 алба хаагч тус тус шагнууллаа.

           Мөн 2022 онд эрхэлсэн ажилдаа амжилт гарган, бусдыгаа хошуучлан ажилласан дараах алба хаагч нар шилдэг, тэргүүнээр шалгарлаа. Үүнд:

  1. ЗАХИРГААНЫ “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧААР” Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Одхүү;
  2. ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧААР” Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Адъяабазар;
  3. ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧААР” Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Хатанбаатар;
  4. МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧААР” Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Эрдэмбилэг;
  5. ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТАСГИЙН “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧААР” Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл судалгааны ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Ганхүү;
  6. НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧААР” Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батбилэг;
  7. НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН “ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧААР” Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Өлзийсайхан; цагдаагийн газрын “Тэргүүний хамт олноор” Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Зуслангийн цагдаагийн тасаг тус тус шалгарлаа.

             Өмнөх оны эхний саруудад хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоосон байсантай холбоотой дүүргийн нутаг дэвсгэр дэх нийт гэмт хэрэг, ялангуяа гэмт хэргийн бүтцэд дийлэнх хувийг эзэлдэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хулгайлах, алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн гаралт бууралттай байсан.

            Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар дуудлага, гэмт хэрэг, зөрчлийн үйлдэгдсэн газар, цаг, байдалд дүн шинжилгээ хийж, эргүүл, хяналт шалгалтыг оновчтой зохион байгуулсан, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт өссөн үр дүн гарсан байна.

          2022 онд амжилт бүтээл дүүрэн, хариуцлагатай ажилласан цагдаагийн нийт албан хаагчдадаа баяр хүргэж, ирэх ондоо ололт амжилтаа улам бататган ажиллаж, эрүүл энх байхыг хүсье.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%