Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН-III” АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023-01-25

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооноос Эрсдэлгүй Дархан-III аяныг санаачлан эхлүүлж байна.

Уг аяныг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь анагаах ухааны сургууль, МЭЗБНЭХ-ны Дархан дахь салбар Эм холбоо хамтран хэрэгжүүлэх бөгөөд  бүх шатны боловсролын байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах  сургалтаар өнөөдөр /2023.01.24/ нээлтээ хийж байгаа юм.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат аяныг нээж хэлсэн үгэндээ: “Аймгийн ИТХ-ын дэргэдэх  “Өсвөрийн Парламент” бүлгэмийн Төлөөлөгч сурагчдаас сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхжуулах тухай санал гаргасныг ийнхүү хэрэгжүүлж байгааг онцлоод Эрсдэлгүй Дархан I, II аяны хүрээнд БСГ, ЦДҮС ТӨХК, ДСЦТС ХК, ДДЦС, Дархан-Ус суваг ХК-тай хамтран сургууль цэцэрлэг, Их дээд сургууль, коллеж, айл өрхүүд,  гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбайн орчмын цахилгааны болон  шугам хоолойн эрсдлүүдийг арилгах томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн тухай мэдээлэл өгсөн юм.

Сургалт 3 өдөр үргэлжлэх ба өнөөдөр Бэлгийн цогц боловсролын үндэсний эксперт, МУБИС-ын Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн багш, Сэтгэл зүйн ухааны докторант Ш.Галбадрах “Өсвөр үеийнхний бэлгийн цогц боловсрол”, аймгийн БШУГ-ын СӨББ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Мандалхүү “Бага настны хүүхдийн сэтгэл зүй, харилцааны онцлог”, аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог”, “Алсын хараатай залуус” ТББ-ын Гэр бүл, өсвөр үеийн сургагч багш, Олон улсын Winners academy-ийн хувь хүний хөгжлийн багш Б.Шийлэгцэрэн “Сэтгэл зүйг ойлгох нь”,   Шинэ АУИС-ийн Эм зүйн сургуулийн захирал, ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭЗУ-ны доктор, профессор М.Уранчимэг “Харилцаа хандлага, ёс зүй”, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга, ЭЗУ-ны доктор, дэд профессор О.Отгонтогоо “Био ёс зүй, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдвээр тус тус мэдээлэл хийж байна.

Мөн дээрхи сэдвүүдээр дүгнэлт, хэлэлцүүлгийг Өсвөрийн Парламентын сурагчдын хамт өрнүүлэх юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%