Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цахим болон танхимаар хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
1. Хог хаягдлын үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
2. Нөхөн сонгуулийн тов зарлах тухай
3. Дүүргийн сонгуулийн хороо байгуулах тухай
4. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
5. Ой тэмдэглэх тухай
6. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань
7. Бусад асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 дүгээр хорооноос сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсонтой холбогдуулан ИТХ-ын 4 дүгээр тойрогт явагдах нөхөн сонгуулийн товыг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ням гарагт зохион байгуулахаар товлон зарлалаа.