Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МАСАМ II” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2023-01-31

"Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" буюу МАСАМ II төслийн хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтад төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан 1 дүгээр сарын 30-аас 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд Дэлхийн Зөн Монгол ОУБ, Жавхлант гэрэлт ирээдүй ТББ, Тэгш боломж хөгжлийн дэмжлэг ТББ -аас хамтран зохион байгуулав.
Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төрийн хөрөнгө оруулалтын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн оролцоог сайжруулахад чиглэгдэх юм.
2020-2023 онд хэрэгжиж буй уг төслийг Швейцарын Хөгжлийн Агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлээс санхүүжүүлж, Монгол дахь Дэлхийн банк, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран 21 аймаг, 9 дүүрэгт буюу үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%