Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"СТАНДАРТ БА ХӨГЖИЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-02-28

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл 80 гаруй хүн оролцов.
Энэ үеэр "Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулинд оруулж буй өөрчлөлтийн төсөл болон "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн төслийн талаар мэргэжилтнүүд танилцуулж, хөтөлбөрийн ач холбогдол, үр нөлөө, анхаарах асуудлын тухай санал солилцлоо.
Манай аймгийн тухайд “Стандарттай Ховд” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлан хэрэгжүүлж байна.
“Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулах үүрэг, чиглэлийг Стандарт, хэмжил зүйн газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулах, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тэгш оролцоог хангах нь чухал гэж үзэж байна.
Үндэсний чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг цаашид олон улсын жишигт хүргэж боловсронгуй болгох замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтын дагуу дээрх хөтөлбөрийг 2023-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%