Өнөөдөр /2023.03.17/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо эрхлэх асуудалд хамаарах дүүргийн Тохижилт, орчны цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагаа, дүүргийн Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа, Газрын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах асуудлуудын хүрээнд хуралдаж холбогдох санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Тус хуралдаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга Н.Бямбагэрэл, тус хороодын гишүүд, холбогдох албад, хэлтсийн дарга, албан хаагчид оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА