Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОВД АЙМГИЙН БОЭТ-ИЙН 23 ТАСАГ НЭГЖИД 500-ААД ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2023-03-14

Ховд аймгийн ИТХ-ын ажлын алба, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг өнөөдөр /2023.03.14/ зохион байгууллаа.
Төлөөлөгчид 2 хэсэгт хуваагдан БОЭТ-ийн тасаг, нэгжийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Нэгдүгээр хэсэг:
- Цахим үйлчилгээ
- Амбулаторийн тасаг
- Дүрс оношилгооны тасаг
- Лаборатори
- Дэмжих төв
- Хүүхдийн клиник
- Халдвартын тасаг
- Авто граж, автопарк
Хоёрдугаар хэсэг:
- Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ
- Яаралтай тусламжийн тасаг
- Гэмтлийн тасаг
- Мэс заслын тасаг
- Дотор, зүрх судасны тасаг
- Мэдрэл, Уламжлалтын тасаг
- Амаржих газар
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгооны төв, Бракамерийн эмчилгээтэй тус тус танилцлаа.
Сүүлийн жилүүдэд хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмч боловсон хүчнийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдэд ээлтэй, таатай орчин бүрдүүлэх чиглэлд БОЭТ-ийн хамт олон анхаарч ажиллаж байна.
Мөн аймгийн ИТХ-аас батлагдсан “Чадварлаг эмч, мэргэжилтэн”, “Эрүүл эр хүн” гэх мэт дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь эхнээсээ үр дүнгээ өгч эхэлжээ.
Цаашид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил-6” төслийн хүрээнд баригдах БОЭТ-ийн өргөтгөлийн барилгын цэвэр, бохир, дулаан, цахилгаан, холбооны шугамыг холбох санхүүжилтийг шийдвэрлэх, эмнэлгийн хаягжуулалт, дэд бүтэц, засвар шинэчлэлийн ажил хийхтэй холбоотой болон бусад саналуудыг эрэмбэлэн тэмдэглэлээр баталгаажуулж, гарсан саналыг албажуулан ажиллахаар боллоо.
Ховд аймгийн БОЭТ нь 23 тасаг нэгжтэй, 500-аад эмч, мэргэжилтэн ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Үүний зэрэгцээ бүсийн хэмжээнд анхдагч болсон зарим эмчилгээ, мэс ажилбаруудыг орон нутагтаа хийж эхэлжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%