Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

САНТМАРГАЗ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2023-03-14

        Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагт ИТХ-ын даргын өрөөнд хуралдлаа. Хуралд ирвэл зохих 7 гишүүнээс 5 гишүүн ирж, 2 гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч, 71 %-ийн ирцтэйгээр эхэлж тодорхой асуудлуудыг хэлэлцлээ.

        Энэ удаагийн хурлаар “Сумын ИТХ-ын ажлын алба, зөвлөлөөс 2023 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” болон бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. “Сумын ИТХ-ын ажлын алба, зөвлөлөөс 2023 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” -ний төслийг ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Өнөржаргал танилцуулж хэлэлцүүлэхэд зөвлөлийн гишүүд төлөвлөгөөнд тусгагдсан асуудал бүр дээр саналаа хэлж, төлөвлөгөөгөө баталлаа. Энэ жил зөвлөл хяналтын чиг үүргийг бодитоор хэрэгжүүлэн ажиллахад анхаарлаа хандуулан хурлын хороодтой хамтран хяналт шалгалтуудыг хийхээр төлөвлөгөөнд тусгаж, график гарган ажиллахаар боллоо.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%