Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бөхийн чөлөөт барилдааны өсвөр үе, залуучуудын олон улсын чанартай “Олон хотын тэмцээн” зохион байгуулагдлаа

2023-04-19

Монгол Улсын арслан, Анагаах ухааны доктор, профессор, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер П.Давгасүрэнгийн нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны өсвөр үе, залуучуудын олон улсын чанартай “Олон хотын тэмцээн” 2023 оны 04-р сарын 14-16 ны өдрүүдэд Батсүмбэр суманд зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн нар болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын арслан, Анагаах ухааны доктор, профессор, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер П.Давгасүрэнгийн нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны өсвөр үе залуучуудын “Олон хотын тэмцээн”-д ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монгол, болон 3 хот, Баян-Өлгий, Дархан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймгууд, Алдар спорт хороо, нийслэлийн Сонгино хайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Налайх дүүрэг зэрэг 31 байгууллагын 650 тамирчид оролцож байгаа бөгөөд УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын даргын зүгээс тэмцээнд оролцож байгаа баг тамирчидын багш дасгалжуулагчидтай уулзаж төр засгаас биеийн тамир спортын салбарт хэрэгжүүлж байгаа төрийн бодлого, салбарын чиглэлээр хэрэгжүүлж буй аяны талаар харилцан ярилцсан байна.
Мөн тус тэмцээний үеэр Монгол Улсын арслан, Анагаах ухааны доктор, профессор, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер П.Давгасүрэнгийн агсаны нэрэмжит чөлөөт бөхийн олон хотын тэмцээний хөшөөний шав тавих ёслол зохион байгуулагдлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%