Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

2023-04-18

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт 2023 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ажиллаж байна.

Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн байгууллагад хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн удирдах албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлага, шинээр батлагдсан хууль хэрэглээний талаар тайлбарлан таниулах, тэдний хүний эрх, жендэрийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор аймгийн удирдах албан тушаалтнуудыг сургалтад хамрууллаа.

Сургалтад аймаг болон 19 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар бүрэн хамрагдсан бөгөөд сургалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу 04 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний байгууллагын удирдлагуудыг хамруулан үргэлжилж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%