Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХурал "Иргэний нийгмийн өдөр"-ийг тохиолдуулан "Иргэний нийгмийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал" уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2023-01-30

Суманд үйл ажиллагаа явуулж буй ТББ, холбоо, клуб, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төр иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулан, хамтарч ажиллах зорилгоор "Иргэний нийгмийн өдөр"-ийг тохиолдуулан "Иргэний нийгмийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал" уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалтад
- Ахмадын холбоо
- Залуучуудын холбоо
- Эмэгтэйчүүдийн холбоо
- Уяачдын холбоо
- Нөхөрлөлийн холбоо
- Жолооч нарын холбоо
- Сурын холбоо
- Адуучдын холбоо зэрэг холбоодын тэргүүн, төлөөллүүд оролцож, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Иргэний нийгмийн талаарх ойлголт, Татварын улсын байцаагч, Улсын бүртгэгч, НДБайцаагч нар ТББ, холбоог байгуулах, улсын бүртгэлд яаж бүртгүүлэх үү, Татварын талаар, ТББ байгуулах нь ямар ач холбогдолтой талаар мэдээллийг өгч, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Тус хэлэлцүүлгээс:
1. ТББ байгууллага, холбоодын дарга нар гишүүддээ уулзалт зөвлөгөөнийг хийж, холбогдох мэргэжилтнээр мэдээ мэдээллийг өгч чиглүүлэх
2. Төрөөс зохион байгуулж буй аливаа арга хэмжээг ТББ-ыг оролцуулан хамтран зохион байгуулж байх
3. ТББ-ууд 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2 сарын 6-ны дотор гарган Засаг даргад хүргүүлэх
4. 2024 оны төсөв батлахаас өмнө ТББ, холбоод тайлан болон дараа оны ажлын төлөвлөгөөг 12 сард багтаан гаргаж, Засаг даргад хүргүүлж байх
5. ТББ-ын үйл ажиллагаа зохион явуулахад Засаг дарга, ЗДТГ болон төсөвт байгууллагууд байр орон сууц, тоног төхөөрөмжөөр ханган, дэмжлэг үзүүлж байх
6. "Иргэний нийгмийн өдөр"-ийг жил бүр иргэд болон ТББ тэмдэглэн өнгөрүүлж байх
7. Цаашид сумын "Иргэний нийгмийн байгууллагын зөвлөл" байгуулах зэрэг санал дүгнэлтүүдийг гаргалаа

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%