Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Р.БАТЖАРГАЛ: ДАРХАН ХАЙРХАН АЙМГИЙН ТАХИЛГАТ УУЛ БОЛСОН ТҮҮХ

2023-06-06

Мөнх тэнгэрийн дор холоос харагдах Алтан Дарь овоо уул, орой дээрхи алтан ганжир наранд гялалзах нь сүр жавхлантай. Халхын 4 хутагтын ээлжлэн тахиж ирсэн Алтан Дарь Овооны наран ургах талаас нэгэн эрхэм уул өөд өгсөх зуур юу юугүй толгойд зурсхийн орж ирсэн:

Ирсэн бүхэнд ивээлтэй уул

Эхийн савдагт онгон уул

Шүтэн бишэрч тахидаг уул

Шүтээн болсон Дархан Уул гэсэн дөрвөн мөрт хожмоо Дархан уул (хайрхан)-ын зургын дор бичигдэх үг болно гэж яахин мэдэх билээ..

Төрийн тахилгат Алтан овоон дээр гарсан тэр хүмүүн нүд амраам цэлийсэн уудам талд хөхрөн харгадах Шилийн богд уулыг харан зогсохдоо 'би Дархан уулаа төрийн тахилгат уул болгож болохгүй гэжүү? гэсэн сэдэл төрж эрмэгшин омогшиж зогссон ч юм билүү нутаг буцаад нэг их удалгүй аймгийн НБХ-ийн даргатай (миний бие л дээ) соёл шашины асуудлаа эрхэлдэг болхоор эхлэн уулзаж саналаа ярьсан нь тэр байж!. Санаачлага ажил болох эхлэл эндээс үүсч мөнөөх эрхэм хүн болох Шарын гол сумын Засаг дарга Л.Баяннамсрай (одоо гавьяаны амралтанд гарсан) аймгийн ЗДТГ -ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Т.Ганболд (хожмоо тамгын дарга, ХХААГ-ын дарга) Хараагийн Дарь эх хийдийн лам Галсанжамц болон миний бие ийн нэгдсэн билээ.

Сумын Засаг дарга Л. Баяннамсрай Дархан уулын тахилгын зүрхэн тарни судар байсан тухай аман яриаг хөөж одоогийн Шарын голын Бууртад ногоо тарьдаг Гүрсэд ( Гүрсэд баяны зарц үхэрчин байсан нэгэн хятад хүнээс сонсож)-тэй мөн Зүүнхараа Түнхэл тосгон байсан орос иргэнтэй гээд олон хүмүүстэй хэдэнтэй явж уулзсан боловч Дархан уулын зүрхэн тарнийг олоогүй мухардсан байдаг.

Тэрээр шантарсангүй Гандантэгчилэн хийд явж хамба лам Чойжамцтай уулзан Мэргэн даяанчийн Шарын хийд (одоогийн Дуганы суурь) хаагуур байсан, энэ хийд Дархан уул хоёрын холбоо хамаарал ямар байсныг асууж сураглан ярилцсаны эцэст хамба ламтаны "эхлээд хийд барьж түүнээ дагаад Дархан уулаа тахих нь зөв буй" хэмээн зөвлөсөнөөр бид лам Галсанжамжийг Хүрээ явуулж Гандантэгчилэн хийдийн дэд хамба Нанзаддорж( сүүлд гавж цол хүртсэн)-д 14 хоног шавилан суулгаж жаяг дэгийг судлуулсан юм. Мэргэн даяанчийн шарын хийд Дархан уулаас 50 бээрийн зайд байсан тухай, Дархан уулнаас эхтэй булаг (одоогийн шарын голруу цутгадаг Зэдэр булаг) мөн Есөн булаг( одоогийн Шаазгайтын голын эхэн)-аас Мэргэн даяанчийн шарын хийдийн лам нар ус авч Дархан уулын тахилгын зан үйлд хэрэглэдэг байсан тухай төв хийдийн архиваас олсон байдаг. Ийнхүү тэнд байсан хэд хэдэн хийд дундаас Мэргэн даяанчийн шарын хийд Дархан уултай ийн холбоотой явж хийдийн лам нар 1704 оноос Дархан уулыг тахиж байсан сурвалж архивт тэмдэглэгдэн үлджээ.

Эхний ээлжинд хамба ламын зөвлөсөнөөр шинээр хийд барьж хуучин нэрээр нь нэрлэх, суврага босгох ажил явагдаж хийдийн доторхи бурхад бусад шүншигийн эд зүйлсийг бүтээхэд тухайн үед уурхайн дарга байсан С.Насанбат ( одоо ИТХ-ын дарга) суврагыг мөн хийдийн 3 гол бурханы нэгийг, Мулцангийн Билэгээ, Балинжав нарын хүмүүс нөгөө 2 бурханыг бүтээхэд санхүүгээр дэмжиж Шарын голын уурхайн амралтанд гол 3 бурханыг шүншиглэн аравнайлах үйлийг Гандантэгшиглэн хийдийн дэд хамба Нанзаддорж үйлдэн суварга дотор байрлах 1000 ш ганжуур сударыг сумын ЕБ-ын 2-р сургуулийн 1000 хүүхэд тэвэрч гороолон явсаар суварганд залсан түүхтэй.

Суврага бүтээж хийдээ (одоогийн Мэргэн даяанчийн Гэлэгпэлжээлэн хийд) байгуулсан нь Дархан хайрханаа тахихад нэг алхам ойртсон хамгийн чухал зүйл болсон юм.

Ийнхүү 2007 онд сумын тахилга хийсэн уулаа аймгийн тахилгат уул болгохоор зорьсон бидний нөхөд эхлээд Шарын гол сумын тамгын газар, гол гудамжинд анонс-зурагт самбар байрлуулж иргэдэд таниулах улмаар аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчин, Засаг дарга Д.Хаянхярваа нарт уламжлан хурлын төлөөлөгч нарт 'бяцхан лобби' явуулснаар ( бүгд дуу нэгтэй дэмжиж тусалсаныг энд цохон хэлсү) 2008 онд ИТХ-ын тогтоол гаргуулснаар Дархан уул маань аймгийн тахилгат уул болсон түүх ийм бөлгөө.

Анх санаачлагдын нэг тус сумын засаг дарга асан Л.Баяннамсрай өдгөө 73 насыг хүрч 2008 оноос хойш хайрхан дээрээ гаралгүй явсаар энэ жил (2023.06.04) -ийн тахилганд оролцжээ. Миний бие ч алс холоос сүү цайгаа өргөсөөр л явна. Уул маань охин тэнгэр савдагтай тул орой дээр хэн бүхэн дуртай цагтаа гарч даан ялангуяа гал түлж яахин болох билээ? Бууж ирээд хонь сэтэрлэдэг одооч хэвээр байна, сэтэрлэсэн хонио дээх нь цагт бол Хааны торгон сүрэгт тавьдаг өдгөө бол ядаж Улсын сайн малчны сүрэг суурьд тавиваас зохилтой гэж Баяннамсрай гуай хуучилж хэлснийг бас бодууштай.

Хутагт хувилгаад өвөг дээдсийн үгийг сонсвоос: бидний амьдран буй Бурхантын хөндий энэ нутаг охин тэнгэр лус савдагууд олонтой тул энэ нутгийн хүн ардууд хуучир,шанз, ятга хөгжмийг олноор сурч хөгжимдөж байваас бурхад тэнгэрүүд нэн баясан хүн ард нь амгалантай байхын нигуур их байна гэж сонссон юм. Эмэгтэй хүн, эх хүн уянга яруу зөөлөн ая эгшигэнд уяран баярладагын учир энэ. Дархан харханы минь охин тэнгэрч бас ийн ажгуу.

Энэ жилийн тахилга сайхан болж уул усны эзэд баясан бороо хураач хайрлаж, Сангийн сайд маань ч ирж. Бүгд амар амгалан байх болтугай

Хэзээ нэгэн цаг дор Сэлэнгэ нутаг төрийн тахилгат уул хайрхантай болох магадгүй Дархан уул хайрхан мааньч байж болохын өлзий дэмбэрэлийг бодож бичиглэв.

Хурай хурай

2023.06.05. Дархан

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%