Өнөөдөр /2023.07.06/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан 1-24 дүгээр хороодын дунд “Иргэний оролцоотой бүтээлч Чингэлтэй” аяныг дүүргийн хөгжилд иргэд, Аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний оролцоотойгоор иргэдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэд, олон нийтийн шинэлэг, бүтээлч санал, санаачилгуудыг дэмжиж төр, иргэний хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор 2022 оны 11 сарын 1-нээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны хооронд зохион явуулж тус аяныг дүгнэн шилдэг 5 хороог шалгарууллаа.
1-р байрт 18 дугаар хороо
2-р байрт 3 дугаар хороо
3-р байрт 13 дугаар хороо
Тусгай байрт 11 дүгээр хороо
Тусгай байрт 10 дугаар хороо тус тус шалгарлаа.
Шилдгээр шалгарсан хороод аяны хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлангаа танилцуулж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа шалгарсан хороодын Засаг дарга нарт Өргөмжлөл, Батламжийг гардуулан өгч цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүслээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА