Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн 2023 оны төсвийн тодотголыг баталлаа

2023-07-08

Аймгийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнөөдөр хуралдаж, Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн 2022 оны жилийн эцсийн дүнг таван зуун дөчин найман тэрбум нэг зуун тавин хоёр сая төгрөгөөр баталлаа.

Мөн Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдсантай холбоотойгоор орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн албан тушаалын жишиг цалинг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн шатлалтай дүйцүүлэн баталж, цалинг нэмэгдүүлэх эсэхийг байгууллагын үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр баталлаа.

 Ээлжит бус 11 дүгээр хурлын хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь аймгийн 2023 оны төсвийн тодотгол байсан юм. Төсвийн тодотголд орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын төрийн албан хаагчдын цалинг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэгдүүлэх хүрээнд 16 байгууллагын төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд шаардагдах 1 тэрбум 266 сая төгрөг, Эко хорооллын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, Шанд багийн 17 дугаар сургуулийн халаалтын системийг хийн зуухаар шинэчлэх, мөн болзошгүй аваарын зардлыг нэмэгдүүлэн төсвийн тодотголыг баталлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%