Өнөөдөр /2023.07.07/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран зохион байгуулж буй “Дээлтэй Монгол” наадам 17 дахь жилдээ уламжлал ёсоор Үндэснийх Их Баяр Наадмын өдрүүдээр зохион байгуулагдаж байна.
Монгол үндэстний ястан бүрийн онцлог, түүх, ёс заншил, соёл уламжлалыг илтгэн харуулдаг үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалаар “Дээлтэй Монгол” наадам эхэлдэг уламжлалтай билээ.
Нийслэлийн есөн дүүрэг Монгол Улсынхаа 21 аймгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, хуран чуулсан энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд Чингэлтэй дүүрэг амжилттай оролцож байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА