Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-09-15

 
Өнөөдөр /2023.09.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан болон цаг үеийн асуудлын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдлаа. Үүнд:
1. Хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын иргэдийн зөвлөлийн 08 дугаар сарын урамшууллыг олгох;
2. Чингэлтэй дүүргийн хороодын болон ерөнхий боловсролын сургуулиуд, өрхийн эрүүл мэндийн төвүүд, халамж үйлчилгээний төвийн мэргэжилтэн, нийгмийн ажилтнууд хоорондоо туршлага солилцох, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, стресс менежмент хийх зорилгоор “Кейс хэлэлцүүлэг” зохион байгуулах;
3. Хороодын зорилтод эцэг эхчүүдэд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг үе шаттай зохион байгуулах;
4. Авилгын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар мэдээ мэдээллийг цахимаар иргэд олон нийтэд түгээх;
5. “Ногоон гэрэл-Цагаан шугам 2023” сэдэвт тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд зохион байгуулах;
6. Сургууль орчмын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тэмдэг, тэмдэглэгээ, толь байршуулах;
7. “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт хурлыг зохион байгуулах;
8. Чингэлтэй дүүргийн 2023 оны 08 дугаар сарын эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга болон цаг үеийн бусад асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%