Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ИТГЭЛТЭЙ УТАС” АЖИЛЛУУЛАХ “ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА.

2023-09-20

Өнөөдөр /2023.09.20/ хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх эрсдэл бүхий нөхцөлд хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчтайгаа үнэ төлбөргүй холбогдоход дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны 55 дугаар тогтоолын дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-тай хамтарч “ИТГЭЛТЭЙ УТАС” суурилуулах 2 ээлжийн сургуулиуд болох ерөнхий боловсролын 5, 24, 49, 50, 61, 139 дүгээр сургуулиудад “ИТГЭЛТЭЙ УТАС” суурилуулах ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Ерөнхий менежер Л.Отгонхүү болон Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд “ИТГЭЛТЭЙ УТАС” суурилуулж, хариуцан хамгаалах, үйлчилгээний төлбөрийг төлж ажиллуулах “Гурван талт гэрээ” байгуулсан юм.
Энэхүү “ИТГЭЛТЭЙ УТАС”-ыг суурилуулах эхний ээлжийн ажил энэ оны 5 дугаар сард ерөнхий боловсролын 17, 37, 39, 57, 72 дугаар сургуулиудад амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд сурагчид яаралтай, шаардлагатай үед төвөггүй гэрийнхэнтэйгээ холбогдох боломжийг бүрдүүлсэн юм.
Мөн тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга, ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Ерөнхий менежер Л.Отгонхүү, 5, 24, 49, 50, 61, 139 дүгээр сургуулиудын удирдлагууд, холбогдох хэлтсийн мэргэжилтэн, албан хаагчид болон эцэг эхийн зөвлөлийн гишүүд оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%