Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН “МОНГОЛ БАЯР-ЯЙЗҮ НААДАМ”-Д УРИГДАН ОРОЛЦЛОО

2023-10-12

Япон улсын Шизүока мужийн Яйзү хотод жил болгон зохион байгууллагддаг “Монгол баяр-Яйзү наадам”-ын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон бусад албаныхан урилгаар оролцсон юм.
Энэ үеэр дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн гар урлаач, гар урлалын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын бүтээгдэхүүнийг танилцууллаа.
Дашрамд сонирхуулахад, нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Яйзү хоттой 2018 оноос эхлэн Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан боловсрол, соёл урлаг, спорт, төрийн захиргаа, үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 301
65 / 22%
15 / 5%
46 / 15%
18 / 6%
15 / 5%
6 / 2%
6 / 2%
36 / 12%
21 / 7%
10 / 3%
63 / 21%