Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД НАМРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад, хороодын Засаг даргын Ажлын алба, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэн “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг мод тарьж өнгөрүүллээ.
Уг үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сая модтой Чингэлтэй”, “Байгалиа хамгаалъя”, “Хашаандаа мод тарья” зэрэг аянуудыг өрнүүлэн нийтийн эзэмшлийн гудамж талбайг зүлэгжүүлэх, ногоон амьд хашлага хийх, цэцэрлэгт хүрээлэн, ойн төгөл байгуулах, Чингэлтэй хайрхан ойжуулалт, Хайрхан хөгжлийн төв, Хоймор хайрхан амралтыг моджуулах, жижиг бичил цэцэрлэгүүдийг бий болгож тохижуулах зэрэг ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 5 сараас эхлүүлсэн “Хашаандаа мод тарья” аянд идэвх санаачилгатай оролцож, хашаандаа мод арчилж, ургуулсан 5 иргэнийг шагнаж урамшууллаа.
Мөн энэхүү бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан дүүргийн 24 хороодын иргэдэд хашаа, гудамж, талбайдаа тарих 800 ширхэг нарс, шинэс, агч модыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид гардуулан өглөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 301
65 / 22%
15 / 5%
46 / 15%
18 / 6%
15 / 5%
6 / 2%
6 / 2%
36 / 12%
21 / 7%
10 / 3%
63 / 21%