Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав

2023-11-13

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслүүд Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газартай хамтран Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар нээж үг хэлэв. 

 

Хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нэр бүхий 20 гишүүдийн хамт санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийн танилцуулгыг хийж Өвөрхангай аймгийн 19 сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, аймаг, сумын Хүнс, хөдөө аж ахуйн газрын бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд, малчид, иргэдийн төлөөллөөр хэлэлцүүлэв

 

Нийт 120 орчим хүн хэлэлцүүлэгт оролцож өөрсдийн санал, зөвлөмжөө хэллээ.

 

Хуулийн төслийн талаарх үндэслэл, дэлгэрэнгүй танилцуулгыг Мал аж ахуйн үндэсний хүрээлэнгийн доктор Ц.Дэжидмаа, Отгонтэнгэр их сургуулийн багш, доктор М.Сувд нар хийж хэлэлцүүлгийн санал, сэтгэгдлүүдийг нэгтгэв.

 

 

Төслийн нэгж

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 268
60 / 22%
14 / 5%
42 / 16%
18 / 7%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
34 / 13%
20 / 7%
7 / 3%
48 / 18%