Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МОНГОЛ БАХАРХАЛ” ГАР ЗУРАГ, “ТУСГААР ТОГТНОЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

2023-11-21

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Улс тунхагласны баяр болон Монгол бахархлын өдрийн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын хүсэл сонирхол, дуу хоолойг сонсох, Монгол ёс заншил, тусгаар тогтнол, эх оронч үзлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бага, дунд ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” гар зураг, ахлах ангийн сурагчдын дунд “Тусгаар тогтнол” эсээ бичлэгийн уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтэстэй хамтран 2023 оны 10-р сарын 23-ны өдрөөс 11-р сарын 01-ний өдрийн хооронд зохион байгууллаа.
Бага, дунд ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” гар зургийн уралдаанд:
Бага ангийн ангилалд
1-р байр 23-р сургуулийн 3-р ангийн сурагч Ж.Учрал
2-р байр 24-р сургуулийн 4-р ангийн сурагч Г.Анударь
3-р байр 149-р сургуулийн 5-р ангийн сурагч Т.Анардарь
Дунд ангийн ангилалд
1-р байр 17-р сургуулийн 8-р ангийн сурагч Г.Билэгт
2-р байр 24-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Энхрий
3-р байр 117-р сургуулийн 6-р ангийн сурагч М.Дэлгэрмаа
Ахлах ангийн сурагчдын дунд “Тусгаар тогтнол” эсээ бичлэгийн уралдаанд:
1-р байр 50-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Мөнхчимэг
2-р байр 57-р сургуулийн 11-р ангийн сурагч О.Даваабаяр
3-р байр 5-р сургуулийн 12-р ангийн сурагч З.Оюунжаргал нар тус тус шалгарлаа.
Шалгарсан сурагчдад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа, дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дарга П.Баянбаатар, ИТХ-ын Иргэний оролцоо, эрх зүй, мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга Д.Бэлгүүн нар шагналыг гардуулан өгч, цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%