Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын хүрээнд

2023-10-20

Хэнтий аймгийн ИТХ-аас 2023 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил”, сумын ИТХ-аас “Хүүхэд хөгжил хамгаалал, эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийн оролцоотойгоор тодорхойлох, нэгтгэх, хэлэлцэх, санал санаачилгыг дэмжин ажил хэрэг болгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын ач холбогдол, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор "Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын хүрээнд ЕБС-ийн 7-9 анийн сурагчдын дунд "Миний оролцоо- мини хуралдаан"-ыг 10 дугаар сарын 19-ний өдөр Иргэний танхимд зохион байгуулсан. Нийт оролцвол зохих 21 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч оролцож, 81%-ийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүлж, хуралдаанаар:
1. Мини хуралд сонгогдсон төлөөлөгчдийг батламжлан үнэмлэх гардуулах
2. Сумаас хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулах тухай
3. ЕБС-ийн сурагчдаас гарсан санал хүсэлтийг танилцуулан хэлэлцүүлэх тухай
3. Аймгийн Мини хуралдаанд оролцох төлөөлөгч хүүхдийг сонгох тухай 3 асуудлыг хэлэлцлэн шийдвэрлэсэн.
✅️✅️ Сумын ИТХ-ын дарга Г.Байгаль төлөөлөгч хүүхдүүдэд төлөөлөгчийн үнэмлэхийг, монгол бичгийн дэвтрийн хамт гардуулан баяр хүргэсэн.
✅️✅️ Сумаас хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар сумын Засаг дарга Г.Гансүх танилцуулан хүүхдийн асуусан асуултад хариулж, хүүхдүүд тодорхой мэдээллийг авсан.
✅️✅️ ЕБС-ийн 200 гаруй сурагчдаас саналыг авч нэгтгэн нийт 13 саналыг эрэмбэлэн гаргаж ирсэн. Үүнд:
1. Золбин нохой их байна
2. Гэрэлтүүлэг муу байна
3. Гал унтраах машиныг ажилд оруулах
4. Хогийн савтай болох
5. Сургуулийн спорт заалыг засварлах
6. Сургуулийн дотор 00-ыг ажилладаг болгох
7. Тэмцээн уралдаан зохион байгуулах
8. Завсарлагааны цагийг уртасгах
9. 6-9 р ангийн сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулах
10. Урлаг заалтай болгох
11. Сургууль дотор гуанз ажиллуулах
12. Сургуулиараа аялалд явах
13. Сургуулийнхаа хашаанд мод тарих
Мөн архидалт их байна, уралдаан тэмцээнд явах машинтай болгох, тогны хэлбэлзлээс болоод гал түймэр маш ихээр гарч байна, хашааны булан тохойд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ хийх, сургуулийн нөхөн жорлонд гэрэлтүүлэг тавих, хаалгыг түгжээтэй болгох, волейболын секц дугуйлан хичээллэхэд бөмбөг маш дутмаг байдаг гэсэн маш олон үнэтэй саналуудыг төлөөлөгч хүүхдүүдээс нэмж гарган, удирдлагуудын зүгээс хариултыг өгч, саналыг хүлээн аван 2024 оны ажлын төлөвлөгөөнд болон ГХУСАЗСЗ-ийн ажлын төлөвлөгөөнд хэрэгжүүлж болох ажлыг тусган ажил хэрэг болгон ажиллах, холбогдох газруудад саналуудыг уламжлахаар шийдвэрлэсэн.
✅️✅️ Аймгийн Мини хуралдаанд оролцох төлөөлөгч хүүхдээр 9а ангийн сурагч Цог-Эрдэнийн Цолмонтуяаг төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан.
"Миний оролцоо- Мини хуралдаан"-д оролцож олон үнэтэй саналуудыг гаргаж идэвхтэй оролцсон төлөөлөгч хүүхдүүддээ цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%