Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улс тунхагласны баярыг тохиолдуулан Галданбошигт хаан, Ард- Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

2023-11-26

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн 99 жилийн ой өнөөдөр /2023.11.26 /тохиож байна.
Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа, аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд нарын аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагуудын дарга нар, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцов.
Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарласныг бататгаж Монгол түмэн жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр хэмээн бахархан тэмдэглэдэг болсон түүхтэй.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%