Өнөөдөр /2023.12.08/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2023 оны ээлжит аравдугаар хуралдаан хуралдлаа. Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Зөвлөлийн гишүүн Д.Ядамжав, Н.Бямбагэрэл, Ч.Ариунчимэг, Б.Болортунгалаг, Н.Доржпүрэв, Т.Найдан нар оролцов.
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван нэгдүгээр хуралдааны товыг зарлаж, дүүргийн 2024 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА