Өнөөдөр /2023.12.08/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хороо танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдаж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Б.Дэлгэрбат, гишүүн Ч.Ариунчимэг нар танхимаар, гишүүн Д.Отгонбаатар, Р.Ганболд, З.Бямбажав нар цахимаар оролцлоо. Хуралдаан 71 хувийн ирцтэйгээр хуралдав.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА