Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Хурлын их танхимд хуралдлаа.
Тус хуралдаанаар:
1.Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
2.Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
3.Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
4.Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай
5.Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
6.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг эргэлтэд оруулах тухай асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд
7.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны төлөвлөгөөний тухай
8. Бусад асуудлуудыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Дүүргийн ИТХ-ын 2024 оны Зөвлөлийн бүрэлдэхүүнд Б.Энхболд, Л.Отгонцэцэг, Ж.Цэцгээ, Ц.Шижир, Б.Эрдэнэсүх, Г.Даваацэцэг, Ц.Гүенбат төлөөлөгчид ажиллахаар боллоо.
Мөн энэ удаагийн хуралдаанаар Сүхбаатар дүүрэг 2024 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа.