Өнөөдөр /2023.12.13/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа.
Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга Р.Ганболд, гишүүд Н.Бямбагэрэл, Ч.Болормаа, В.Хүрэлбаатар нар оролцов. Мөн Хурлын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, Д.Ядамжав, Засаг даргын тамгын газрын дарга П.Баянбаатар болон харьяа хэлтэс албадын дарга, албан хаагчид оролцлоо.
Хуралдаанаар дүүргийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2024 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА