Өнөөдөр /2023.12.13/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван нэгдүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах зорилгоор энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг батлах тухай асуудлаар хуралдлаа.
Хуралдаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Х.Алтаншагай гишүүд З.Бямбажав, Н.Доржпүрэв, Т.Найдан, Д.Ядамжав, дүүргийн засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од нар тус тус оролцов.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА